"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" 2023 оны ажлын үр дүнгээ хэлэлцлээ
2023.09.01

"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" 2023 оны ажлын үр дүнгээ хэлэлцлээ

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн зүгээс 2023 оны ажлын үр дүнгийн танилцуулга, тайлангийн хурлыг зохион байгуулав.

Хурлаар газар, нэгжүүд Гүйцэтгэх удирдлагад хийсэн ажлаа тайлагнаж, цаашид шийдвэрлэх, анхаарах шаардлагатай ажлуудыг танилцуулж, санал солилцлоо. Өнгөрөгч хугацаанд корпорацийн зүгээс:

  • "Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл" - Төсөл хэрэгжүүлэгчийг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, “Шилдэг зам” ХХК-тай төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан
  • "Шинэ Улаанбаатар авто терминал" төсөл – энэ оны 5 сараас төслийн барилгын ажил эхэлсэн
  • Улаанбаатар - ОУ-ын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын зохион байгуулалтыг хариуцан ажилласан
  • “Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгч "Бумбат даваа" ХХК-тай төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан
  • "Смарткар" төсөл - Төсөл хэрэгжүүлэгчийг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Аствишн” ХХК-тай төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.
  • "Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж төсөл" – БНХАУ-ын Чунчин хотноо ажлын хэсгийн уулзалтуудыг хийж, гэрээний урьдчилсан нөхцлүүдийг тохиролцсон
  • Ажилтнуудын мэргэжил, ажлын туршлагыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, анх удаа ажлын байранд дотооддоо сэлгэн ажиллуулах туршилтыг амжилттай хийж гүйцэтгэсэн зэрэг мэдээллийг танилцууллаа.

Хурлын төгсгөлд цаашид хийж хэрэгжүүлэх төслүүд болон 2023 онд тавьсан зорилтуудаа ханган биелүүлэхэд анхаарал тавин ажиллахыг хариуцсан ажилтнуудад даалгалаа.