Ц.Туваан гишүүн “Төв түмний сүүн соёл-Сүүний баяр 2023" өдөрлөгт оролцлоо
Төв сайхан нутгийнхаа малчид, үхэрчид, саальчдаа алдаршуулах, малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох, сүү цагаан идээ боловсруулах соёлыг түгээх зорилгоор Төв аймгийн Засаг даргын санаачлагаар “Төв түмний сүүн соёл” Сүүний баяр 2023 арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд 20 сумын 200 гаруй малчид, саальчид, фермер, хоршооллын төлөөлөл оролцож байна. Манай Төв аймгийн ажилсаг хөдөлмөрч малчид, саальчид, фермер, хоршооллууд өнгөрсөн жил 100 сая литр сүү сааж, зах зээлд нийлүүлсэн бол энэ жил 110 сая литр сүүг бэлтгэн зах зээлд нийлүүлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан арга хэмжээний үеэр “Шинэ хөдөө төсөл”-ийн хүрээнд аймгийн Хөдөө Аж Ахуйн Газрын хамт олонд 4 ширхэг зөөврийн компьютерийг гардуулан өглөө.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.13
2024.12.06