Цахим шилжилтийг эрчимжүүлэх тогтоолын хэрэгжилтийг сонсов
2023.06.21

Цахим шилжилтийг эрчимжүүлэх тогтоолын хэрэгжилтийг сонсов

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2023.06.20/-ний өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын хийдэл, давхардал, зөрчлийг арилгах зорилго бүхий 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан байгууллаа.

ИЦББХ-ноос 2022 оны аравдугаар сарын 24-ний өдөр цахим шилжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолыг баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийг байнгын хорооны хуралдаанаар мөн сонсов.