2023.04.24
ХЭҮК-ын ажлын хэсэг Архангай аймагт хяналт шалгалт хийж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллаж байна.
Ажлын хэсэг Архангай аймгийн ЗДТГ-т Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар байгууллагын удирдлагуудад урьдчилсан байдлаар танилцуулах юм.