Гэр хорооллын бүсэд анхны 6 эгнээтэй авто зам ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох гүүрэн байгууламжтай 3,6 км авто замын ажил эхэлсэн. Үүний дагуу СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай тус газарт ажиллав.
Авто зам тавихад 289 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 34 нэгж талбар чөлөөлөгдөөгүй үлджээ. Тиймээс газраа чөлөөлөөгүй айл, өрхүүдийг нэгж талбараа яаралтай чөлөөлж өгөхийг хүсэж байгаа юм.
Тус автозам гэр хорооллын 6, 23, 30 ,31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд зургаан эгнээтэйгээр хийж байгаагаараа онцлог.
Гэр хороолол дундах зургаан эгнээтэй авто зам 2024 оны 6 дугаар сард ашиглалтад орно.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06