Дипломат төлөөлөгчийн газруудаар ХурДан цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна
Европын орнуудад оршин сууж буй Монгол иргэддээ дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан ХУРДАН төрийн үйлчилгээний цэг үйлчилнэ.
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь Монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэх үүргийг ЦХХХЯ-нд өгсөн. Тиймээс бид иргэддээ төрийн 39 байгууллагын 400 гаруй төрлийн төрийн үйлчилгээг ойртуулж дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан төрийн цахим үйлчилгээний системийг нэвтрүүлж, Төрийн үйлчилгээний ХурДан цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна.
Үүний хүрээнд өнөөдөр ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Европ тивийн 15 улсын Монголын дипломат төлөөлөгчийн газруудын удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж тус тусын орнуудад ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ Төрийн үйлчилгээг үзүүлэх ХурДан цэгийг хамтран байгуулах ажлыг эхлүүллээ.
Тун удахгүй буюу Монголын цагаар 03/24-ний 22:00 цагт Австри улсын Вена хотод суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн үйлчилгээний ХурДан цэг байгуулагдах гэж байна. Энэ бол Европ тив дэх Монголын төрийн үйлчилгээний анхны “Хурдан” цэг юм.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20