Ч.Чулуунбаатарыг Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо
2010.01.28

Ч.Чулуунбаатарыг Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо

Чунтын Чулуунбаатар 1961 онд Улаанбаатар хотод төрсөн.  Ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
-    1979 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль
-    1987 онд МУИС-ийн Орос хэлний дээд сургууль   
-    2002 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
-    ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны академийг тус тус төгссөн.  Багш, эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал :
-    1979-1982 онд Дундговь аймгийн дунд сургуульд багш
-    1987-1990 онд тус аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн орлогч захирал
-    1990-1991 онд “Багш” сонины сурвалжлагч
-    1991-1993 онд “Үг” сонины эрхлэгч
-    1993-1996 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
-    1997-1999 онд Үнэт цаасны үйлдвэрт гүйцэтгэх захирал
-    1999 оны 5-8 дугаар сард Ерөнхий сайдын зөвлөх
-    2003-2005 онд Ардчилсан намын ХЭГ-т нарийн бичгийн дарга
-    2006 оны 1-10 дугаар сард Тагнуулын ерөнхий газарт газрын дарга
-    2007-2008 онд Ардчилсан намын ХЭГ-т нарийн бичгийн дарга
-     2008-2009 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх
-    2009 оны 7 дугаар сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны Шуурхай мэдээллийн албаны даргаар ажиллаж байв.


Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Г.Төртогтох, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Ц.Баасанжавыг тус тус эгүүлэн татаж, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консулаар Л.Жавзмаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар Б.Энх-Амгаланг тус тус томилов.

Лхамсүрэнгийн Жавзмаа 1945 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
-    1962 онд дунд сургууль
-    1962-1966 онд Улаанбаатар хотын Санхүү, Эдийн засгийн техникум
-    1970-1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль
-    1981-1983 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг  тус тус төгссөн. Эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй.  
Ажилласан байдал :
-    1966-1975 онд Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст байцаагч
-    1975-1978 Булган аймгийн Хянан шалгах хороонд улсын хянан шалгагч
-     1978-1981 онд Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга
-    1983-1985 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын дарга
-    1985-1988 онд Улаанбаатар хотын Налайх дүүргийн АДХГЗ-ны дарга
-    1988-1989 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны дарга
-    1989-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга
-    1992-1995 онд Булган аймгийн Засаг дарга
-    1995-2003 онд Төрийн хянан шалгах хорооны дарга
-    2003-2009 онд Монгол Улсын Аудитын газарт Ерөнхий Аудитор
-    2009 оноос Ерөнхий аудиторын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн албанд 42 жил ажилласан. Орос хэлтэй.   

Батцэнгэлийн Энх-Амгалан 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
-    1985 онд дунд сургууль
-    1985-1989 онд Батлан хамгаалах их сургууль
-    1990-1992 онд МУИС-ийн эдийн засгийн факультет
-    1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институт
-    2000-2002 онд ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. “Итгэмжит” дипломат цолтой.
Ажилласан байдал:
-    1989-1991 онд Ардын цэргийн 014 дүгээр ангид офицер
-    1992-1996 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт
-    1996-1997 онд Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгчийн газарт төлөөлөгчийн туслах
-    1997-1998 онд “Бага хангай импекс” улсын үйлдвэрийн газарт захирал
-    1998-2000 онд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газарт дарга  
-    2004-2007 онд  Олон улсын соёлын харилцааны нийгэмлэгт гүйцэтгэх захирал
-    2007-2009 онд Гадаад хэргийн сайдын эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх, Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт зөвлөх  
-    2009 оноос Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ үнэлгээний газарт дэд захирлаар ажиллаж байна.
Төрийн албанд 16 жил, дипломат албанд 3 жил ажилласан. Орос, Англи хэлтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.