2023.01.31

Тойрогтоо ажиллах томилолтоо үргэлжлүүлэн Лүн суманд ажиллалаа

Лүн сумын хэмжээнд 2022 онд 284,000 тоо толгой мал тоологдож, 444 малчин өрх, 153 мал бүхий өрх өвөлжиж байна.

Иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтаар УИХ, ЗГ-ын үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэдийн зүгээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд иргэдийг хамруулах зохицуулалтыг сайжруулах, сумын ЗДТГ-т ажиллаж буй босоо удирдлагатай албан хаагчдын цалингийн шатлалын асуудлаар санал хэлж байна.

Мөн суманд ажиллах үеэр орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй иргэд, төрийн албан хаагчдыг салбарын шагналаар шагнасныг гардуулан өглөө.