СХД-ийн 198 өрхөд өвс тэжээлийн буцалтгүй тусламж хүргэжээ
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас малчин айл, өрхүүдээр орж өвөлжилтийн байдалтай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, шаардлагатай хэд хэдэн арга хэмжээ авахаар болсон.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Хахир өвлөөс урьдчилан сэргийлэх хүмүүнлэгийн эрт хариу арга хэмжээ”-г зохион байгуулжээ.
Тус арга хэмжээгээр дүүргийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зөвшөөрөлтэй бүс болох мал аж ахуй эрхлэгч, иргэд оршин суудаг 21, 32-р хороодын нийт 198 өрхөд өвс, тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06