"Хүнсний хувьсгал" зүүн гурван аймгаас эхэллээ
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг зүүн 3 аймагт ажиллалаа.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, тус аймгууд ирэх 4 жилд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангахад орон нутаг ямар оролцоотой ажиллахыг судаллаа. Ажлын хэсэгт:
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Батбаатар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан,
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ,
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын албаны хүмүүс ажиллалаа.