БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монгол ахуй соёлтой танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу манай улсад албан ёсны айлчлал хийж байна.БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд /2022.09.11/ малчин айлд зочилж, Монгол ахуй соёлтой танилцсаны зэрэгцээ “Монгол номадик” аялал жуулчлалын цогцолборт болсон “Бэсрэг наадам” үзэж сонирхлоо.
Бэсрэг наадмын үеэр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид үндэсний хэв шинжийг агуулсан тоглолтыг толилууллаа. Зочид хүчит бөхийн барилдааныг шимтэн үзэхийн зэрэгцээ сурын талбайд очин сум тавив. Бэсрэг наадмын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар үзүүр, түрүүний бөхийн болон хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын шагналыг гардуулав.БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу “Монгол түмний уламжлалт соёл эрийн гурван наадам, морин хуур, уртын дууны тоглолтыг үзэж сонирхсондоо маш их баяртай байна.
Монгол түмний эрийн гурван наадам нь монгол хүний зориг, ухаан, хүч чадлыг билэгдсэн нь тодхон харагдаж байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Байнгын хорооны Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ли Жаньшугийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал маргааш (2022.09.12) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсанаар өндөрлөх юм.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12
2024.05.17
2024.05.17
2024.05.03