2022.09.05
Прокурорын байгууллагын ажилтнуудад онолын мэдлэг олгов
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэг болон аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тухай ойлголт, онолын үндэс, үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, гэрээ конвенц” сэдэвт сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. /2022-09-02/
Сургалтаар эрүү шүүлт тулгах гэмт хэргийн ойлголт, хор уршиг, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн обьектив болон субьектив шинж, зүйлчлэлийн зарим асуудал, хохирол нөхөн төлүүлж буй практик, анхаарах асуудлын тухай онолын мэдлэгийг нийт 250 гаруй прокурор, ажилтнуудад олгов.
Түүнчлэн Комисст эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн статистикийг танилцуулж, хүний эрхийн асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.