![Хүний эрхийн форумын тусгай төсөв хариуцсан зөвлөлийн гишүүдтэй уулзав](http://uchral.mn/media/news/original/2022/09/02/cc81a0e1aa7f53312e9ac715e663f8a5.jpg)
Хүний эрхийн форумын тусгай төсөв хариуцсан зөвлөлийн гишүүдтэй уулзав
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар хүний эрхийн форумын тусгай төсөв хариуцсан зөвлөлийн гишүүдтэй уулзаж, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрх хамгаалагч эрсдэлт нөхцөлд орсон тохиолдолд авах арга хэмжээний асуудлаар (2022.09.01) санал солилцов.
Уулзалтаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хууль зүйн туслалцааны төвүүдийн улсын өмгөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хүрээнд санал боловсруулж, хүргүүлэхээр тогтов.
Уулзалтад тусгай төсөв хариуцсан зөвлөлийн дарга, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн Б.Цэрэнпүрэв, Эмнести Интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн гүйцэтгэх захирал Ч.Арвинтариа, Үндсэн уртраг ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар, Хөгжлийн хэлхээ ТББ-ын тэргүүн А.Долгор, Иргэдэд туслах хүний эрхийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг нар болон бусад албаныхан оролцлоо.