Бадрангуй алдарт Багшийн сургуулиар овоглодог эрдэмтэн багш нар, төгсөгчиддөө мэнд дэвшүүлье
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцож, эрдэмтэн олон багш нар, оюутан дүү нартайгаа уулзахад таатай байлаа. Суралцаж байсан анги танхимаараа ч орлоо.
Багахан дурсамжаа хуваалцахад 22 жилийн тэртээ энэ сургуулийнхаа оюутан болж байлаа. Оюутны эхний жилээ л өнөөдрийн өөрийгөө бий болгох, эрдэм боловсролыг эн тэргүүнд эрхэмлэх зорилгоо олж авч байсан юм.
Оюутан дүү нартаа,
өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүллээ эхэлж тодорхойлоод түүндээ хүрэх зоригтой, хөдөлмөрч байж аливаад шантарч, бууж өгөхгүй тэмүүлэх нь амжилтын үндэс юм шүү гэдгийг онцгойлон захилаа. Үзүүлээд өгөөрэй залуусаа
Энэ жил МУБИС-ын Багшийн сургуулийн түүхт жилийн ой тохиож байгаа. Анх 1922 онд 4 багш, 15 оюутантай "Багш бэлтгэх түр курс" нэртэй байгуулагдаж байсан манай сургууль нэгэн зууны турш Монголынхоо олон мянган эрдэмтэн мэргэд, багш нарыг бэлтгэсэн бахдам сайхан түүхийг бичжээ. Бадрангуй алдарт Багшийн сургуулиар овоглодог үе үеийн эрдэмтэн багш нар, төгсөгчид, оюутан дүү нар, ажилтан албан хаагчиддаа түүхт жилийн ойн мэндийг дэвшүүлье!