2022.08.03
Нийслэлийн гудамжинд байршуулсан электрон буюу цахилгаан тамхийг сурталчилсан самбаруудыг буулгуулж, албан шаардлага хүргүүлэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд гадна зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах “Оргил” худалдааны төвийн урд автозамын уулзварт болон “Шинэ өглөө” хотхоны орон сууцны хананд, Баянзүрх дүүрэг дэх “Баялаг ундраа” төвийн урд автозамын дэргэд нийтийн эзэмшлийн талбайд, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 35 дугаар байрны хананд тус тус байршуулсан электрон буюу цахилгаан тамхийг татахыг уриалсан зар сурталчилгааны самбаруудыг буулгуулав.