![Химийн олон улсын олимпиадаас хос мөнгө, хос хүрэл медаль хүртлээ](http://uchral.mn/media/news/original/2022/07/19/01af59dd8b7ebd5956fc5dce45d92e78.jpg)
2022.07.19
Химийн олон улсын олимпиадаас хос мөнгө, хос хүрэл медаль хүртлээ
Олон улсын химийн 54 дүгээр олимпиадыг БНХАУ-ын Тянжинь хотод зохион байгууллаа.
54 дахь удаагийн олимпиадад Монгол улсаас 4 сурагч цахимаар оролцсон юм. Ерөнхий боловсролын сурагч О.Тэмүүжин, А.Ирмүүн нар мөнгөн медаль, Б.Гэрэл, Д.Бумчин хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр анх удаа Монголын багийн сурагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ медаль хүртсэн амжилт гаргажээ.