Азжаргал хүү Алтай нутгаа төлөөлөн Артек зусланд амарна
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Артек зусланд амрах Говь-Алтай аймгийн Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Азжаргалтай уулзаж, амжилт хүслээ.
Алтай хотын нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Азжаргал нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын алба, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрутничество агентлагтай хамтран зохион байгуулсан баруун бүсийн Орос хэлний олимпиад болон "Песни прекрасного далёка” орос дуу, уран уншлагийн уралдаанд шилдэг оролцогчоор шалгарч, ОХУ-ын “АРТЕК” хүүхдийн зусланд 21 хоног амрах эрхийн бичгээр шагнуулсан билээ.
Тэрээр энэ сарын 10-ны өдөр явахаар бэлдэж байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зүгээс ирж очих замын зардлыг нь хариуцаж байгаа юм.
Дашрамд дурьдахад уг олимпиадын үеэр хоёр сурагч Алтай нутгаас шилдгээр шалгарч ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн Их Сургууль, Уралын Политехникийн Дээд Сургуульд тэтгэлгээр суралцах эрх авсан.
Холбоотой мэдээ
2024.06.12
2024.05.30
2024.05.29