“Монгол Дархан-2022” үзэсгэлэнгийн нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жилд тутамд зохион байгуулдаг "Монгол дархан" үзэсгэлэн Монголын Уран Зургийн галерейд нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин болон уран дархчууд, уран бүтээлч, сонирхогчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр "Монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг, зэр зэвсэггүйгээр Монголын эзэнт гүрнийг, бурхан шүтээнгүйгээр Монголчуудын итгэл үнэмшлийг, цаашлаад өнө эртний түүхтэй нүүдлийн соёл иргэншил, даян дэлхийг энхжүүлсэн Монголын эзэнт гүрэн, Монголчуудын гүн бат итгэл үнэмшилгүйгээр өнөөдрийн Монгол Улсыг төсөөлөх аргагүй. Тэртээх 13-р зуунаас улбаатай монгол дарханы уран нарийн хийц, монгол үндэсний өв соёлоо дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд монгол дархны ур ухаан чухал" хэмээн онцоллоо.
Энэ жилийн үзэсгэлэнд 64 урчуудын 288 хосгүй бүтээл оролцож, шилдэг 15 бүтээл шалгарчээ.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30