Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг ШШҮХ-д ажиллалаа
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газраас нотлох баримтыг илрүүлэн бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг хийх, криминалистик, шүүх эмнэлэг, хими, биологи, ДНХ, бактериологи, физик, эдийн засгийн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Энэ байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл 2008 оноос хойш хийгдээгүйн улмаас технологийн хувьд хоцрогдож, хуучирч муудсан, сэлбэг хэрэгслийн олдоц муу байдаг зэрэг олон хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа гэдгийг онцолж байлаа.
Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын нийгэм эдийн засгийн баталгааг хангах, цол зэрэглэлийг шийдэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх мөн шүүх шинжилгээний байгууллагын зориулалтын техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, нунтаг урвалж бодис дагалдах хэрэгслийг тендергүй шууд худалдан авах, эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12
2024.05.16
2024.05.09
2024.05.03