ХЭҮК-ийн дарга Ж.Хунан "Ид шидийн орон" төсөлд нэгджээ
2022.06.02

ХЭҮК-ийн дарга Ж.Хунан "Ид шидийн орон" төсөлд нэгджээ

Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төслийн таван жилийн туршлагад үндэслэн "Ид шидийн орон" жишиг төвийг орон нутагт бүтээх тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарч жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорсон билээ.

Тус төвийн барьж бүтээн байгуулахад хүн бүхэн дэмжлэг үзүүлж, хандив өргөж байгаа билээ. Тэгвэл Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга Ж.Хунан "Ид шидийн орон Дундговь" төслийн багийнхантай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаад хувийн зүгээс 500 мянган төгрөгний хандивыг хүлээлгэн өглөө.

Тэрээр цаашид хүүхдийн эрхийн чиглэлээр нэлээд чухал ажлууд дээр хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна. Тэр тусмаа уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдал стандарт гээд чухал ажлуудыг ярьжээ. Ингэхдээ Ж.Хунан дарга Дундговь аймагт хүүхэд хамгааллын асуудлаар тэр дундаа Дундговийн Хулд суманд мориноос унаж нас барсан хүүхдийн асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Мөн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт чиглэл өгч хамтрахаар болов. Ид шидийн орон төсөл хэрэгжилтээс үүдээс тухайн орон нутагт ч олон талаар өөрчлөлт, нөлөөлөл үзүүлэх боломжтой. Олон талын хамтын ажиллагааны эх үндэс тавигджээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn