Сонгинохайрхан дүүрэгт 0.59 га газрыг нийтийн эдэлбэр болгоно
2022.04.15
Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүрэгт 0.59 га газрыг нийтийн эдэлбэр болгоно

Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөжээ.

Байршил 1

Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, орон сууцны 9-р байрны хойд талд

Байршил 2

Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, орон сууцны 32-р байрны хойд талд

Байршил 3

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Бумбатын ам орчим

Энэ жил Нийслэлд нийт 25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр болсон билээ.