Н.Наранбаатар гишүүн намрын чуулганаар хэд хэдэн чухал хууль хамтран санаачилж, батлууллаа
2022.02.23

Н.Наранбаатар гишүүн намрын чуулганаар хэд хэдэн чухал хууль хамтран санаачилж, батлууллаа

Үүнд дараах хуулиуд орж байгаа юм.

  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
  • /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн байгууллагын аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулыг 5 жил тутам олгохоор болсон. Ингэснээр эдгээр байгууллагад ажиллаж буй төрийн тусгай албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад нь санхүүгийн хувьд дэмжлэг болох нөхцөлийг бүрүүлсэн./
  • Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn