Увс аймгийн нисэх онгоцны буудалд онгоц бууж эхлэлээ
2009.09.29

Увс аймгийн нисэх онгоцны буудалд онгоц бууж эхлэлээ

Увс аймгийн нисэх буудалд онгоц буух зөвшөөрөл өглөө. Энэ 7-ны өдөр тус онгоцны буудлыг хаах шийдвэр ИНЕГ-аас гарсан билээ. Өнгөрсөн зун нисэж явсан онгоц шувуутай мөргөлдсөн тохиолдол хоёр ч удаа гарч, нислэгийн аюулгүй байдал алдагдсан билээ. Үүний шалтгаан нь онгоцны буух аюулгүйн зурвастай хэт ойрхон буюу 300 метрийн зайд мал нядалгааны газар үйл ажиллагаа явуулдаг, айл өрхүүд бууж суурьшсан зэрэгтэй холбоотой ажээ. Ингэснээр нь махчин шувууд нисэх онгоцны буудал орчим олноороо цугларч, нислэгт аюул учруулаад байсан юм.

Онгоцны буудлыг хааснаас хойш Увс аймгийн нисэх буудлын газраас шувуутай тэмцэх шуурхай баг гарган шувууг үргээх арга хэмжээ авснаар шувуу бөөгнөрөх байдал эрс багссан байна. Үүнээс гадна нислэгийн зурваснаас 200 метрээс дотогш байсан айлууд, 348-390 метр зайд байршилтай мах бэлтгэх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн аймгийн төв Улаангом хотын хэмжээнд их цэвэрлэгээ хийж задгай хог, малын сэгийг устгаж, иргэд, аж ахуй нэгжид хог хаягдал ил задгай хаяхгүй байх заавар гаргасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.