Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 21 хувийг тусгай хамгаалалтад авчээ
2022.02.14

Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 21 хувийг тусгай хамгаалалтад авчээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай чиг үүргийн хүрээнд танилцлаа. Мөн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн мэдээлэл, судалгаанд үндэслэн холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, байгууллагууд мэдээллээ солилцон, тодрууллаа.

Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон, санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна. Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна. Энэ хүрээнд эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд нийцүүлж сайжруулна.

Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97