Дэвшүүлсэн 5 зорилтын хүрээнд 22 арга хэмжээ зохион байгуулжээ
2021.12.17

Дэвшүүлсэн 5 зорилтын хүрээнд 22 арга хэмжээ зохион байгуулжээ

"Нийслэлийн хот тохижилтын газар" 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, байгууллагын шилдэг ажилчдаа шалгаруулсан байна. Тус арга хэмжээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг, ТУЗ-ийн гишүүн Д.Пүрэвдаваа, Л.Одхүү болон байгууллагын удирдлага, алба, хэлтсийн дарга, ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцсон аж.

Б.Мөнхцэцэг "Нийслэл хотынхоо хөгжлийн түлхүүр болсон тохижилт үйлчилгээ, эрүүл- цэвэр аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх үйл хэрэгээ нэр төртэй биелүүлж, ололт амжилтын түүчээ болсон та бүхэндээ баяр хүргэе. Нийт албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, үйл ажиллагаандаа хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинэ техник технологи нэвтрүүлэхийг зорин ажиллах болно" хэмээгээд байгуулагынхаа 2021 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцуулсан юм.

Тэрээр байгууллагынхаа 2021-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлан, Цахим байгууллага, Шинэ техник, технологи, Хөрөнгө оруулалт, Өмч ашиглалт, Хэмнэлт, хяналт гэсэн 5 зорилтын хүрээнд 22 арга хэмжээ зохион байгуулсныг онцоллоо.


Хурлын үеэр хамт олноо үлгэрлэн манлайлсан зарим албан хаагчид Засгийн газрын шагнал болон НЗД-ын “Жуух бичиг”, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх” гардуулж, мөн “Байгууллагын хөдөлмөрийн аварга”-аа тодруулж, мөнгөн шагнал олголоо.