Айлчлал өндөрлөлөө
2009.08.27

Айлчлал өндөрлөлөө

Халхын голын байлдааны ялалтын 70 жилийг ойг ёслол төгөлдөр тэмдэглэж буй Монгол, Оросын төрийн тэргүүд өчигдөр Яармагийн дэнж дээрх “Дархан-2” цэргийн сургуулилтын үйл ажиллагаатай танилцлаа.

Танилцах арга хэмжээнд хоёр орны Төрийн тэргүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Тэд, Монгол, Оросын цэргийн багийн хамтарсан ДАРХАН-2 энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага болон бодлого төлөвлөлтийн тухай Монголын талаас Хошууч генерал А.Ганбат, Оросын талаас хошууч генерал Г.В.Владимирович нарын мэдээллийг сонсч үйл явцтай нь биечлэн танилцав.

Хоёр Ерөнхийлөгч, Монгол түмний уламжлалт эрийн гурван наадмыг үзэж сонирхсоны дараа, Увс аймгийн Малчин сумын харъяат, Налайх дүүрэгт амьдарч байгаа малчин Дамдингийн Алтандөшийнд зочилсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочиндоо Монгол ёс заншлын тухай дэлгэрэнгүй тайлбарласан бол зочин Ерөнхийлөгч монгол гэрийн тохилог сайхныг магтаж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчид улаан хээр зүсмийн морь бэлэглэлээ.
Ийнхүү “Дархан 2” цэргийн сургуулийн үйл явц болон бэсрэг наадам үзэж сонирхсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев айлчлал амжилттай болсныг дурьдаад монголын ард түмэнд аз жаргал, амжилт бүхний дээдийг хүссэнээр айлчлал өндөрлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.