2021.11.29

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг ариутгалын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Архангай аймагт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нар ажиллаж байна. Энэ үеэр гишүүд Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан албан хаагчидтай уулзаж, чухал хэрэгцээтэй байсан зарим тоног төхөөрөмжийг гардуулсан юм.

Уулзалтын үеэр дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв.    Үүнд:

  • 19 сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан комьпютеруудыг  гардуулан өгөв;
  • Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат олгов;
  • Эрүүл мэндийн сайдын дэмжлэгээр 2022 онд Элэгний эмгэггүй Архангай төсөлд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг шийдэж өгөхөөр болж Хавдар судлалын үндэсний төвд эмч нарыг сургахаар болов;
  • 2022 онд Аймгийн төвийн 2 өрхийн эмнэлэгт автомашин олгож өгөхөө ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг илэрхийллээ.
  • Мөн 130 саяын үнийн дүн бүхий суурин амьсгалын аппаратыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад хүсэлт хүргүүлсний дагуу дэмжин шийдвэрлүүлж аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулж өглөө.

Ташрамд дурдахад, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төвлөрсөн ариутгалын тасаг шинэ тоног төхөөрөмжөөр хангагдаж, нээлтээ хийсэн юм. 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5", "Ковид-19 нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд  хүлээлгэн өгсөн аж.