2021.11.16

Б.Бейсен: Тусгай хамгаалалтын газрын асуудлаар үл ойлголцол их гарч байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар,хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Тусгай хамгаалалтын газрын асуудлаар үл ойлголцол гарч байгаа учраас ажлын хэсэг гаргаж ажиллахыг дэмжиж байгаа. Жишээ нь Ховд, Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүдийн дунд маргаан гарлаа. Манай аймгийн газар нутгийг Увс, Ховд аймагт оруулсан асуудал гарсан. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсэгт орж ажиллах саналтай байна. Хувийн мал эмнэлэг ажлаа хийдэггүй юм. иймд эрүүл хүнсний асуудал эрүүл малын талаар ярихгүйгээр хэрэгжих боломжгүй юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn