Х.Ганхуяг: Тээврийн хямралд нэгэнт оржээ
ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзаж байсан. Эдийн засгийн өнөөгийн хүндрэл байгаа байдал бүхэлдээ зам тээврийн хямрал гэж ойлгож болно. Дарханы зам ч гэлтгүй өнөөдөр экспортыг дэмжих тээврийн ерөнхий төлөвлөгөөг гаргаагүй, одоог хүртэл өргөн нарийн цагиргаа ч шийдэж чадаагүй, экспортыг нэмэгдүүлэх тал дээр шийдэл байхгүй. Өдөр шөнөгүй л Дарханы зам л ярина. Уг нь 200 км зам ч гэсэн хэд дэх жил рүүгээ ороод байгаа юм.
Уг нь нэг л компани нэг жил хийчих ажил. Монгол Улсад байгаа замын компаниуд жилд 50 км замыг хийх хүчин чадалтай байдаг. Энэ байдал нь тендерийн шалгаруулалт, журамтай холбоотой асуудал байна. Төмөр замын асуудлаа ч шийдэж чадаагүй. Зүүнбаягийн төмөр замаар нүүрс гаргана гээд хийлгэсэн. Тэрийг юунд ашиглаж байгаа вэ? Тэр замаар урагшаа хойшоо гарч байгаа юм алга. Дарханы замд хэчнээн хүний амь нас үрэгдсэн бэ? Өнөөдөр хямралт байдал бол зам тээврийн хямралд өртөөд байна. Төлөвлөлт алга байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.03
2024.11.14