2021.09.30

Дүүргийн тэргүүний өрхүүдийг шалгарууллаа

Олон улсын ахмадын баяр болон Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан дүүргийн ахмадын хорооны хамт олон тэргүүний шилдэг өрхүүдийг шалгаруулан, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд хороо тус бүрээс шалгарсан нэг өрх ирж оролцсон бөгөөд “Covid-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ахмадуудыг оршин суудаг Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсээр нь ангилан хүлээн авлаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар нар Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэв. Мөн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан түмэн олноо манлайлан гэр улсаа хөгжүүлж, нийгэм, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж тэргүүний өрхөөр шалгарсан нийт ахмадууддаа халуун баяр хүргэж, олон улсын ахмадын баярын мэнд хүргэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn