СХД-ийн Засаг дарга, дүүргийн удирдлагуудын хамт 163,78-р цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллалаа
2021.09.02

СХД-ийн Засаг дарга, дүүргийн удирдлагуудын хамт 163,78-р цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллалаа

Тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нарын хамт 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байгааг тохиолдуулан 9-р хорооны 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллалаа.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай “Covid-19” халдварын үед танхимаар хичээллэх бэлтгэл байдал, гадна талбайн тохижилт, үргэлжилж буй засвар үйлчилгээний талаарх асуудлаар санал, солилцов. Энэ үеэр тус хоёр цэцэрлэгийн орох, гарах гарцтай зэргэлдээх авто замыг яаралтай засварлах шаардлага үүссэн байв. Тиймээс зам талбайг хариуцсан нэгжүүдтэй шуурхай уулзаж, зам засвар, тохижилтыг эхлүүлэхээр боллоо.

Үүний дараа 76-р сургуульд ажиллалаа. Тус сургуулийн өргөтгөлийг 2020 онд эхлүүлсэн ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилт нь зогссон юм. Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг яаралтай шийдвэрлүүлэхийн тулд ажиллаар боллоо.
Мөн сурагч дүү нартаа сурлагын амжилт хүсч, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан хичээлдээ шамдан суралцахыг зөвлөлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn