Төр, засгийн ажил хэзээ жигдрэх вэ
2009.05.28

Төр, засгийн ажил хэзээ жигдрэх вэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн гарч байна. Сонгуульдаж дууслаа, одоо баяр наадам үргэлжилнэ. Төр, засгийн ажил завсар нь цалгардах вий, ажил төрөл хэзээ жигдрэх вэ гэсэн асуултад тоймтой хариу өгөх хүн Засгийн газар, УИХ-д одоогоор алга. Энэ жил Халх голын ялалтын 70 жилийн ойн баяр хүлээгдэж байгаа. Энэ ой ирэх наймдугаар сард улс орон даяар болох юм. Үүнтэй зэрэгцээд Архангай аймагт болох их хурлын даншиг наадам эхлээд болж дараагаар нь Баянхонгор, Завхан, Хэнтий аймагт болох ижил төрлийн даншиг наадмууд хүлээгдэж байна. Өндөрхаан уулын тахих ёслол хамгийн эхлээд төлөвлөгджээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.