УИХ-ын дарга “Business Week” сэтгүүлд ярилцлага өгөв
2009.05.27

УИХ-ын дарга “Business Week” сэтгүүлд ярилцлага өгөв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Францын нөлөө бүхий "Business Week" сэтгүүлийн эдийн засгийн мэдээлэл, сурталчилгааны захирал хатагтай Дильфан Баритц, сэтгүүлч Рийн Вассамберг нарт өнөөдөр ярилцлага өгөв
.

Монгол Улс дахь ардчиллын хөгжлийн үйл явц, түүнчлэн төрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн тогтвортой, шударга орчныг хэрхэн бүрдүүлж байгаа, гадаад орнуудын бизнес эрхлэгчдээс Монголын хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, дэмжлэгийг хэрхэн үздэг, ирэх арван жилийн Монголын хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа талаархи Францын сэтгүүлчдийн сонирхсон асуултад УИХ-ын дарга дэлгэрэнгүй хариуллаа. Тэрбээр ярилцлагадаа, Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулах боломжтой эрх зүйн үндсийг бүрдүүлсэн, улс төрийн тогтвортой байдалтай, бүс нутагтаа хамгийн бага татвартай, хөрөнгө оруулагчдыг төрөөс дэмжиж урамшуулах бодлого барьдаг, ашигт малтмалын асар их нөөцдөө түшиглэн хөгжих ихээхэн ирээдүйтэй, дэлхийн хоёр том гүрний зах зээлийг холбох боломжтой орон гэдгийг онцоллоо.

Тодруулга: "Business Week" нь бизнес эрхлэгчид голлосон зургаан сая гаруй захиалагчтай, цахим мэдээллээр олон мянган хүн уншдаг дэлхийн бизнес, эдийн засгийн мэдээллийн томоохон сэтгүүлийн нэг юм. Францын сэтгүүлчид Монголд нэг сар ажиллахдаа бэлтгэсэн нийтлэл, ярилцлагаа сэтгүүлийнхээ ирэх сарын дугаарт нийтлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.