Өргөмжит консулд итгэмжлэх жуух гардуулав
2011.07.21

Өргөмжит консулд итгэмжлэх жуух гардуулав

Зам тээвэр барилга хот айгуулалтын сайд Х.Баттулга Япон улсын гадаад харилцааны сайд Мацүмотогийн урилгаар энэ сарын 19-22ны хооронд аралын Япон улсад албан ёсны айлчлал хийж байна.

Японы Канто бүсэд Монгол улсыг хариуцсах өргөмжит консул Сато Тоёшид  итгэмжлэх жуухыг нь гардуулах ёслолын ажиллагаа Токио хотод боллоо. Ингэснээр Япон улсад Монгол улсыг төлөөлөх элчин сайдын яамнаас гадна 6 өргөмжит консулын газартай болж байгаа юм.


Монгол Японы харилцааг орон нутгийн түвшинд хөгжүүлэх, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих тэнд амьдарч буй этгээдийн хууль ёсны эрхийг хамгаалах, монгол орныг сурталчлах зорилгоор Японы хэд хэдэн бүс нутагт өргөмжит конслуудыг томилон ажиллуулж байгаа билээ. Канто бүсийг хариуцсан Монголын өргөмжит консулыг анх удаагаа байгуулж байна. Канто бүс нутаг нь хүн ам ихтэй Япон дахь монголчуудын 60 гаруй хувь ньт суурьшдагаас гадна Токио хотыг тойрсон Японы улс төр эдийн засгийн бүс аж. Монгол Японы харилцааг өрөгжүүлэн хөгжүүлэхэд Японы жижиг дунд үйлдвэрлэлийг Монголд нэвтрүүлэхийг хэрэгжүүлж байгаа энэ үед Японы жижиг дунд үйлдвэрлэл өндөр хөгжсөн уг бүс нутагт Токио дахь Монгол Улсын элчин сайдын яамны үйл ажиллагааг дэмжсёэн өгөмжлөлт зконсулын газар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж гүнээ найдаж байгаагаа Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Р.Жигжид хэлсэн юм. Энэ бүс нутагт байгаа монголчуудын эрх ашгийн төлөө онцгой анхаарч ажиллана гэдгээ ч Сато Тоёошита хэлсэн юм.

Японы Канто бүс нийслэл Токио хотыг оруулаад эргэн тойронд нь байгаа таван томоохон хотыг багтдаг бөгөөд энэ ч утгаараа улс төр эдийн засгийн томоохон бүс нутаг юм. Түүнээс гадна Японы улсад ажиллаж амьдарч байгаа нийт 5400 орчим иргэдийн 60 орчим хувь нь уг бүс нутагт амьдарддаг гэхээр өргөмжит консул Сатогийн хувьд ихээхэн хүнд ачаа нуруун дээр нь ирнэ гэдгийг гүнээ ухамсарлаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм. Дашрамд дуулгахад удахгүй Японы Осака хот дахь консулын газрыг татан буулгаж ерөнхий консулын газар болгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан бөгөөд уг ажил удахгүй хэрэгжинэ гэдгийг Элчин сайд Р.Жигжид энэ үеэр мэдэгдсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.