2021.06.15
Н.Учрал: Боловсролын багц хуульд цахим сургалтуудын талаар тусгах боломжтой юу?
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2021,06,14/-ны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Засгийн газарт өгсөн долоон чиглэлийн хүрээнд сайн ажиллаж байгаа. Удахгүй Боловсролын тухай багц хууль орж ирнэ гэж байна. Гэхдээ энэ хуульд цахим, алсын зайн сургалтад нэг ч үг, өгүүлбэр орж ирээгүй. Манай Их, дээд, Ерөнхий боловсролын сургуулиудад цахимаар сургалт явуулах эрх зүйн орчин бүрдээгүй. Хуулиар хориглоогүй бас зөвшөөрөөгүй ийм нөхцөлд цахим сургалт явуулсаар байна. Магистр, бакалаврын сургалтаа цахимаар явуулдаг, зарим сургууль гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа цахимаар сургалт явуулаад диплом олгосон зүйл гаргасан.
Хууль зүйн үндэслэлтэй юу гэж асуухад хуулиар хориглоогүй бас зөвшөөрөөгүй гэсэн хариулт өгдөг. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн цахим сургалтын үнэлэмжийг гаргаж өгөх ёстой. Дэлхий нийтэд ийм сургалт явуулж байгаа сургуулиуд олон байна. Цахим сургалт үр дүнгүй гэсэн үнэлэмж нийгэмд байна. Яг үнэндээ цахимаар сургалт явуулахад маш их чадвар багш нараас шаардагддаг, багш нарын цалин өндөр байх ёстой, энэ бол дэлхийн жишиг.
Хөрөнгө оруулалтын асуудлыг зөв шийдэх хэрэгтэй.Төсөвт оруулсан хөрөнгө оруулалтын хойноос гүйж, ажлаа амжуулмааргүй байна. Жишээ нь СХД-ийн 62-р сургуулийн барилгын ажил талдаа ороод явахгүй байна. Үүн дээр Боловсролын яам яаж ажиллах гэж байна вэ?
Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn