Мансууруулах бодис илрүүлэх түргэвчилсэн сорилыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гардуулан өглөө
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Энхболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал нар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг илрүүлэх түргэвчилсэн 500 ширхэг сорилыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Даваазулд гардуулан өглөө.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийнхээ хууль хүчний байгууллагууд, цагдаагийн газрыг үргэлж дэмжиж ажиллах болно. Иргэдийнхээ тав тухтай амар тайван амьдралын төлөө хамтдаа хичээж, ажиллана гэдгийг онцолж байлаа.
Уг түргэвчилсэн сорилын аяга нь хүний шээсэнд 10 төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисуудыг чанарын өндөр төвшинд нэгэн зэрэг илрүүлэх боломжтой. Сорилын аяганд шинжилж буй бодисын хэрэглэсэн эсэхийг тусгай хэсэгт өнгөт зураасаар илэрхийлэн гаргадаг байна.
Түргэвчилсэн сорилын аяга гардуулсны дараа Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цагдаагийн газрын дарга Б.Даваазултай дүүрэг дээр жил бүр тавигдаж байгаа камеруудын хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болоод урсгал зардал, засвар шинэчлэлийн ажлыг илүү сайжруулах чиглэлээр санал солилцлоо.