Ц.Туваан: Дарангуй, коммунист намын эсрэг ҮХСЭН ч яахав
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаа төв талбайд хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Ардчилсан намын тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, улсын бүртгэлийн газраас лавлагаа авч, хүчин төгөлдөр тамгыг хүчингүй болгосон үйлдлийг эсэргүүцэж байна. Нэг намын хэт дарангуйлал тогтох үндэслэл бүрдчихлээ. Энэ коммунист, дарангуйллын эсрэг талбайд ӨЛСӨӨД ҮХСЭН Ч ЯАХАВ. Бидэнд алдах юм байхгүй. Хууль тэгш, шударга үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө тэмцэж байна.
Н.Алтанхуяг гишүүний материалыг авсан боловч бүртгээгүй. СЕХ-ны тогтоол ирсэн. Нэгэнт тогтоол гарчихсан, одоо бид МАН-ын дарангуйллын эсрэг тэмцэнэ. Тэмцэл зогсохгүй үргэлжилнэ. УИХ-ын дарга төв талбайд ирж ажлын хэсэг байгуулая гэсэн боловч үр дүнд хүрэхгүй байна. Тус уулзалтын үеэр нэг аяга бүлээн ус уусны төлөө миний зургийг сошиалаар сэвж, нэлээд явуулллаа. Бид хоолноос болж үхдэг эрчүүд биш юм.." гэсэн хариултыг өглөө.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.13
2024.12.06