УИХ-ын гишүүн Н.Учрал ажилдаа оржээ
2021.04.21

УИХ-ын гишүүн Н.Учрал ажилдаа оржээ

Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Н.Учралын бие өвдөж, эмчилгээ хийлгээд ирсэн. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биеийн байдал сайжирч байгаа тухайгаа цахим хуудаснаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл эрхэм гишүүн эмчилгээний хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна.  

УИХ-ын гишүүн Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Тэрбээр өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Энэ үеэр "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мөн санал солилцжээ.