2021.03.16

Ж.Сүхбаатар: ТББХ нь Үндсэн хуулийг хамгаалах байгууллагын хувьд хуулийн хэрэгжилтийг анхаарч ажиллах ёстой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны дарга байсан Л.Энх-Амгалан гишүүнийг өөрийн хүсэлтээр нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилох тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Энэ байнгын хороо бол Үндсэн хуулийн байгуулалтын байнгын хороо. Үндсэн хуульд захирагдах ёстой. Энэ бол бидний шаардлага. Үүнийг барьж ажиллаарай. Үндсэн хуульд 10 жил ярьж байж өөрчлөлт хийгдсэн. Одоо амилуулах ажил хийгдэж байна. Нэгжийн хуулийг амилуулах  стой. Одоо хэдэн зуун хууль хүлээгдэж байна.Үндсэн хуулийн хямралд бид орж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгмийн зөвшилцлийн асуудал гэдгийг би хэлж байсан. Шинээр өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn