Хил дамнан алсарсан алан хядлага
2012.08.25

Хил дамнан алсарсан алан хядлага


Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.ТУЯА
ЗХУ-д 1937 онд хуйсалхи мэт дэгдсэн алан хядлагад улсын хил ч саад тотгор болж чадаагүй юм. Сталинд ЗХУ-д төдийгүй хилийн чанадад ч чамгүй олон дайсан байсан бөгөөд тэдний амыг барихааргүй байсан нь ойлгомжтой. Түүнээс гадна Зөвлөлтийн эрх баригчид олон улсын тавцан дээр fөрийн буй болгосон нийгмийн тогтолцоогоо соёлтой, боловсон дүр төрхтэй болгож харуулахыг хичээж байсан болохоор улс төрийн өрсөлдөгчдөө устгах алхмаа аль болох хумихаас өөр аргагүй байдалд хүрсэн.

Гэсэн ч шуугиант хэл ам дагуулахгүй байж чадаагүй юм. Тухайлбал, Испанийн марксист эв нэгдэл ажилчны намын удирдагч А.Нина-г/1937 оны зургадугаар сард/ хулгайлан хороосон; 1937 оны есдүгээр сард Оросын цагаачилсан цэргийн нэгдсэн холбооны тэргүүн Е.К.Ммллёрийг Парист хулгайлсан явдал хамгийн их шуугиан тарьсан.

Сталины засаглал олны хэл амаас айхгүй, гэртээ байгаа юм шиг аашилж болох нэг орон Европт биш, харин Азид байжээ. Энэ бол ЗХУ-тай хил залгаа орших Монгол Улс байсан юм. Хятадын бүрэддэхүүнд 1912 он хүртэл байсан энэ улс Оросын дэмжлэгт тушиглэн тусгаар тогтнолоо зарласан боловч дэлхийн улс орнуудын дэмжлэг авч чадахгүй явсаар Орос дахь иргэний дайны дараа тухайн үеийн шинэ удирдагчдын нөлөөнд бүрэн орсон юм..

Цагаан гвардийн генерал барон Унгерний дайчдыг нутгаасаа хөөн гаргахыгхүссэн коммунист чиг баримжаатай нутгийн хувьсгалчдад туслах зорилгоор Монголын газар нутаг руу Зөвлөлтийн цэрэг орсон юм. Ардын Засгийн газар байгуулагдаж, улс оронд хэдийгээр бүс нутгийн хэмжээнд нөлөөлж байсан шашны тэргүүн Богд ламыг тэргүүнээр залсан Үндсэн хуульт хаант засагтай байсан хэдий ч засаглалын эрхийг гартаа бүрэн авсан. Харин 1924 онд түүнийг нас барсны дараа засгийн эрх шинэ эрх баригчдын гарт бүрэн шилжиж, улмаар Монголыг Бүтд Найрамдах Улс хэмээн эарлан тунхагласан.

ЗХУ-ын жишгээр социализм бүтээн байгуулах үйл хэрэгт шууд шамдан орж болох бдйсан боловч ингэх нь марксист онолд хүндэтгэлгүй хандсан хэрэг илэрхий болж харагдах гээл байсан бололтой. Тийм учраас эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) хэтийн хөгжлийн чиг зорилгоо социалист гэлгүй капиталист бус хөгжлийн замаар удирдан зална хэмээн тунхагласан байдаг.

Монгал бол маш өвөрмөц орон байсан юм. Тухайлбал: 750 мянган орчим хүн амтай хэрнээ эрэгтэй хүн амын гуравны нэг илүү хувь буюу 90 мянга нь лам байсан. Мөн 800 шахам сүм хийдтэй байсан нь нэг талаас Монголын өв соёлыг тээн хадгалагч, нөгөө талаас улс орны аж ахуй эрхлэлтийг тодорхойлогч нэгэн хүчин зүйл болж байсан юм.

Кремлийн эрх баригчид Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг байгуулагдсан анхны өдрөөс нь л хатуу хяналтдаа байлгаж байсан хэдий ч эхний үедээ лам нарын явдалд анхаарал тавиагүй байдаг. Харин Манжуурыг япончууд 1930-аад онд эзлэн авч эрхшээлдээ оруулсан тэр цаг үеэс Монголын цэрэг улс төрийн хувьд түншлэгчийн хувиар гүйцэтгэх байр суурь эрс өссөнөөр "хувьсгалын эсэргүү шашны зүтгэлтнүүдийн" эсрэг идэвхтэй тэмцэхийг орон нутгийн удирдагчдаас Сталин шаргуу шаардаж эхэлсэн.

Шарын шашин Монгол Улсын хувьд гол аюул учраас сүм хийдээс авах татварын хувь хэмжээг өсгөх, хар болсон лам нарыг хөхүүлэн дэмжих зэрэг ажил зохиох ёстой хэмээн Сталин Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгээс тогтмол шаардаж байсан. Монголын энэ үеийн эрх баригчид тууштай бодлого баримталж чадаагүй юм. Энэ хүмүүсийн санаа бодолд социализмд хүрэх үйл явцыг хурдасгах гэсэн оролдлого 1929-1932 онд дэгдсэн тариачны хувьсгалд хүргэж улмаар хүчээр буй болгосон хамтын аж ахуйнуудыг тарааж, хувийн худалдаа наймаа, бүдүүлэг аж ахуй эрхлэлтийг сэргээж, хувийн аж ахуйнуудад ногдуулж байсан татварын хувь хэмжээг багасгах зэрэг арга хэмжээ авахад хүргэж байсныг дэндүү тод санаж байсан хэрэг. Түүгээр зогсохгүй МАХН улсын эрх барьж, засаглах эрхээсээ татгалзаж байгаагаа зарлахад хүрч, ингэснээрээ нам хоёр жилийн дотор тав дахин багасахад хүрч байсантай ч холбоотой биз. Чухам ийм учраас 1932 онд Монголын удирдагчдаар шинээр тодорсон эрх баригчид Москвагаас авсан удирдамжийг биелүүлэхгүй байх аргагүй байсан хэдийч гүйцэтгэх гэж яаран зүггэх хүн үнэхээр байхгүй байсан юм.

Энэ байдал Кремлийнхний эгдүүг аажмаар хөөргөдөн, шатахад хүргэсэн байдаг. Байдал хурцадсаар 1935 оны арван хоёрдугаар сард БНМАУ-ын Засгийн газрын ээлжит төлөөлөгчид уламжлал ёсоор Москвад ирэх үед дээд цэгт хүрсэн байдаг. Сталин эхлээд  Монгол зэвсэгт хүчнийхээ зардалд улсын тесвийн 50-60 хувийг зарцуулах ёстой байтал дөнгөж 25 хувь байна гэж зэмлэж эхэлжээ. Хамт байсан В.М.Молотов ярианд оролцон Ерөнхий сайдад хандан: "Гэндэн та, согтуу үедээ Зөвлөлтийн эсрэг өдөөн хатгалгын шинжтэй зүйл дандаа ярьдаг. Тэр ч бүү хэл сая наашаа гарахынхаа өмнө "Надад одоо Кремлийн эмнэлгээр дамжуулан эрүүл мэндийн гэх шалтгаанаар Крымд удаан амрах санал тавина биз" гэснийг чинь ч мэдэж байна бид. Бид тийм хачин аашилж, тоглож наадах хүсэл алга" гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Монголын нөхдөд ёсорхож найланхайтахгүй гэдгээ товч тодорхой ойлгуулсны дараа Сталин гол асуудалдаа орон: "Та нар лам нарын талаар юу ч хийхгүй байна. Лам нар та нарыг сорон мөлжиж, өсч өндийж, бэхжиж байна. Энэ бол муу... явдал. Лам нар гэдэг хүчирхэг зэвсэгт хүчнийг, ар талыг нь сүйрүүлэн нурааж чадна... Та нар лам нартай хийх тэмцэлд барууны завхрал гаргаж байна. Зүүнийх муу байлгүй яахав. Харин одоогийн, та нарын барууны завхрал зүүнийхээс хортой...Гэндэн та, лам нарт хүрэлгүй үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсч байх шиг байна. Тэгж болдоггүй юм. Лам нарын ашиг сонирхлыг зөрчихгүй үндэстний ашиг сонирхлыг хамгаалах боломж байхгүй. Аль нэгт нь багт. Түүнээс биш хоёуланд нь сайн хүн байж таарахгүй. Лам нарын, эсвэл үндэсний эрх ашиг хоёрын нэгийг сонго... Танд лам нартай тэмцэх хүсэл алга. Юм идэхдээ амталж идэх хэрэгтэй. Лам нартай хийх тэмцлийг хатуу чанга, авах татвары г өсгөх болон бусад хэлбэрээр хийх ёстой. Та нар тэмцэл хийхгүй, лам нарт хүрэхгүй байвал удахгүй өөрсдийг чинь залгих болно" гэж хэлсэн байдаг.

Үүнээс хойш долоо хоногийн дараа болсон төгсгөлийн уулзалт дээр П.Гэндэн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч: "Лам нарын талаар хийх тэмцлээ би эрчимжүүлье. Дараа болох уулзалт дээр миний хийж гүйцэтгэсэн ажилд та бүхний сэтгэл хангалуун байлгахын төлөө би хүч чармай дайчлан ажиллах болно" гэж мэдэгдсэн.

Цаг нэгэнт хоцорсон байсан. Москвагаас П.Гэндэн нарыг буцаж очсоны дараахан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал болж, түүнийг Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, Ерөнхий сайдын албан үүргээс чөлөөлсөн. Энэ үед Дотоодыг хамгаалах газар улс төрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд үүнийг Москвагаас өгөгдсөн заавар удирдамжийи дагуу Дотоод Явдлын яам болгон зохион байгуулж Сталины гарын хүн болох Х.Чойбалсан тэргүүнээр тодорсон. Энэ цаг үеэс "хувьсгалын эсэргүү этгээдүүдийг" аюулгүй болгох ажиллагаа хавьгүй амжилтгай хэрэгжих болсон.

Монголын Дорнод хавийн нэгэн том хийдийи тэргүүн хамба лаам болох Жамъянтивийг 1936 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт авчран нээлттэй шүүсэн. Энэ хүнийг Монгрлоос хилийн чанад руу дүрвэн гарагчдаар дамжуулан Японы тагнуулын байгуулгатай холбоо тогтоож, тэдний зүгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу тагнан турших хийгээд хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэмээн яллажээ. Ийн яллахын учир шалтгаан нь нэгдүгээрт үе үе хурал хурж, сүсэгтэн олон ихээр цуглардаг байсныг шашны нэр хүндээ өргөх бодлого хэмээн үзсэн. Харин тагнан турших ажиллагаа эрхэлсэн гэдгийг хилийн чанадад суух болсон ойр дотно хүмүүстээ БНМАУ-ын дорнод хязгаарт өрнөж байгаа үйл явдлын талаар сонирхуулж бичсэнтэй холбон буруутгасан юм. Мөн түүнчлэн Жамъянтив ламтныг Японы зэвсэгт хүчин Дорнод Монголын газар нутаг руу орж ирвэл хувьсгалыг эсэргүүцэн тэмцэгч нутгийн хүн ард зүйл бүрээр тусална хэмээн захиандаа бичсэн гэж буруутгасан. БНМАУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр Жамъянтив болон түүний цөөн "хамтрагчдыг" буудан хороосон. Өлгий хийдийн том толгой лам нарыг таслан шийтгэх ажиллагаа 1936 оны аравдугаар сард болсон.

Эдгээр лам нарыг нам, засгийн зүгээс өөрсдийн эрх хэмжээг хаан боох ажиллагаа явуулж байгаад дургүйцэн улмаар "империалист нэгэн гүрний дэмжлэгтэйгээр" БНМАУ-д оршин тогтнож байгаа төр засгийн тогтолцоог түлхэн унагаж, феодалын дэг ес тогтоохыг санаархлаа гэж шүүсэн. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд Монголын өмнөд болон дорнод хил дагуу орших олон сүм хийдийг нөлөөндөө багтаасан хувьсгалын эсэргүү байгууллага буй болгож, дүрвэн гарагсадтай харилцаа холбоо тогтоож, зэвсэг худалдан авах мөнге хөрөнгө цуглуулах гэхчлэн олон ажил зохион байгуулсан хэмээн ялласан.

Баривчлагдсан нэг зуу гаруй лам нараас нээлттэй шүүх хуралд 17 хүний хэргийг оруулан хэлэлцүүлсэн байдаг бөгөөд тэднээс зургаад нь буудан алах, бусдад нь янз бүрийн хугацаагаар хорих ял оноосон байдаг. Монголын түмэн олонд оюун санааны багш нар тань ёс суртахууны хувьд ямар дорой болсныг харуулах зорилготой хэд хэдэн шүүх хурал үүний дараа ч болжээ. Авч хэрэгжүүлсэн ажлынхаа талаар БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан 1937 оны тавдугаар сард Ежовт ирүүлсэн тайландаа: "Дээд толгой лам нарын зүгээс эх орноосоо урвасан, тагнан турших үйл ажиллагаа явуулсан, зэвсэгт бослого тэмцэлд бэлтгэсэн зэрэг таван хорт үйл ажиллагааг шүүн та-салснаараа нөхөр Стали-ны зевлегөег хэрзгжүүллээ" хэмээн бичсэн байдаг.

Гэхдээ энэ бол үргэлжилсэн ажлын дөнгөж эхлэл нь байсан юм. Шашин, хуврагатны нэр хүнд, нөлөө унасан болохоор лам нарын асуудлыг бүрэн шийдэх нөхцөл ч бүрдсэн гэсэн үг. Түүнээс гадна 1937 оны зун Алс Дорнод дахь нөхцөл байдал ч амаргүй ээдрээтэй болсон бөгөөд өмнө авч хэрэгжүүлсэн ажил явдал шаардлага хангахгүй болжээ.

Бээжингээс холгүй орших Лугоуцяо гүүрний орчим долдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Японы армийн /Япон Хятадын талд тулган хүлээлгэсэн Гэрээ ёсоор Хятадын хойд захын олон хотод цэргийн анги нэгтэлүүдээ байрлуулж байсан юм/ нэгэн салбар анги сургууль хийж байгаад Хятадын цэргүүдтэй буудалцаж улмаар үргэлжилсэн тулаан болон хувирсан будилаан гарчээ.

Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Москва /ганц энд ч биш/-д Япон энэ будилааныг цэргийн өргөн хэмжээний довтолгоон болгох шалтаг болгох гэж байгаа нь тодорхой болсон.Тийм учраас энэ явдлын дараа бүс нутгийн талаар баримталж байсан бодлого эрс өөрчлегдөхөд хүрсэн. Японы цэрэг Хятадын армийг бут цохивол /ингэхийг үгүйсгэх аргагүй байсан/ ЗХУ-тай дайтах тохиолдолд Монгол Улсын газар нутгаар дамжин Байгал орчмын бүс нутаг руу довтлон улмаар Улаан-Үүд орчим транссибирийн төмөр замыг таслан хяналтдаа оруулах замаар Алс Дорнодод байрлаж байсан Зөвлөлтийн зэвсэгт хүчний бүлэглэлийг төвөөс таслах бодит аюул бий болсон.

Ийм болзошгүй аюул заналхийллийн эсрэг Монголын цөөн тооны цэрэг бүхий арми сөрөн зогсож чадна гэж найдах аргагүй учраас цаг алдалгүй Монголыг бат бэх бэхлэлт болгон хувиргах ёстой байв. Энэ бол цэрэг дайны шинжтэй ажил үйлсээс гадна ЗХУ-д урд өмнө хэрэгжүүлсэн аюул тээгч хэмээн тодорхойлсон "тав дахь цуваанд" хамаарах этгээдүүдийг цэвэрлэх гэсэн санаа агуулж байсан юм.Монгол Улс ЗХУ-аас бүрэн хамааралтай байсан хэдий ч бие даасан тусгаар улс байсан болохоор дээрх зорилтыг хэрэгжүүлэх шалтаг олох хэрэгтэй байлаа.

ЗХУ-аас Монголд сууж байсан бүрэн эрхт төлөөлөгч /элчин сайд/ В.Х.Таиров 1937 оны наймдугаар сарын 5-нд баривчлагдав. Тэрээр Алс дорнодын улаан тугт тусгай армийн Улстөрийн удирдах газрын дарга байж байгаад Монгол руу томилогдсон хүн. Оросын коммунист улаан армийн эсрэг хуйвалдааны гишүүн гэсэн баримт бүрдүүлсэн байсан юм. Туршлагатай мөрдөн байцаагчид ахар богино хугацаанд түүнээс японы тагнуулын байгууллагатай холбоотой, Монголыг дайран эзэлж, улмаар ЗХУ руу довтлох гэж төлөвлөж байгаа Японы талд хүчин зүтгэх зорилготой байгууллага зохион байгуулсан, түүнчлэн тус байгууллагад Монголын нам, засгийн газрын өндөр тушаалтнууд болон армийн ажилтнууд багтан Японы цэргийн удирдлагын эрх ашигт нийцүүлэн зүтгэдэг гэсэн мэдүүлэг авсан байдаг. Таиров хуйвалдагчдын бүрэлдэхүүнд Монголын Ерөнхий сайд асан П.Гэндэнг /тус байгууллагын удирдагчаар/ болон Монголын олон удирдагчийг нэрлэсэн байдаг ажээ.

Ерөнхий сайд асан П.Гэндэн албан тушаалаасаа огцорсоныхоо дараа буюу 1936 оны гуравдугаар сард ЗХУ-д урилгаар ирэн Крым дахь "Форос" хэмээх амралтын газар гэр бүлийнхнийхээ хамт ДХАК-ынхны хатуу хяналт дор хэсэг хугацаанд байжээ. Тэрээр энэ хугацаанд ямарваа нэгэн буруу, гэмт хэргийн шинжтэй зүйл хийгээгүй гэдгээ нотлохыг хичээж байсан боловч Монголд түүний гэм бурууг нотлох баримт цуглуулж байсан бололтой. Юутай ч чухам энэ үед Сталинд хандан гэм буруугүй гэдгээ нотлон бичсэн захидал байдаг. Юу ч тус болсонгүй. Олны анхаарлыг татахгүйн тулд П.Гэндэнг гэм зэмгүй байдлаар 1937 оны долдугаар сард Крымээс Сочи руу шилжүүлжээ. Эхэн үедээ П.Гэндэнг нэг их анхаарахгүй юм шиг байснаа Таировоос "нотлох мэдүүлэг" rapгуулсныхаа дараа ширүүлж, эцсийн эцэст П.Гэндэн Монголын эсэргүү нууц байгууллагын үйл ажиллагаанд оролцож байснаа нотлон мэдүүлж, бусад хамтран "зүтгэгчээ" нэрлэхээс өөр аргагүй байдалд оруулжээ.

Сталины өрөөнд 1937 оны наймдугаар сарын 13, 14-нд Молотов, Ворошилов, Ежов болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр Алс Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлыг авч хэлэлцжээ. Энэ үед Япон, Хятад хоёрын хооронд дайн эрчтэй хийгдэж байлаа. Японы зэвсэгт хүчин Бэйпин, Тяньжин болон Хятадын бусад олон хотыг эзлээд стратегийн чухал түшиц газар болох Хаалган руу шуурхай довтолж байсан цаг. Тэндээс Монголын гүн рүү дайрч улмаар Зөвлөлтийн Байгалийн чанад руу довтлох хамгийн дөт зам нээгдэхээр байсан юм.

БНМАУ-д бэлтгэгдэж байгаа гэх төрийн эргэлтийн тухай Ежовын мэдээллийг сонсоод зевлөгөөнд оролцогчид тус бүс нутаг дахь ЗХУ-ын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн алхам яаралтай авах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд ЗХУ-ын байр суурийг тодруулах, Монголд хийхээр төлөвлөсөн ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих Засгийн газрын төлөөлөгчдийг Ежовын 1 орлогч М.П.Фриновский, Улаан армийн Улстөрийн удирдах газрын дарга П.А.Смирнов нарын бүрэлдэхүүнтэйгээр илгээхээр шийдсэн баина. Мөн түүнчлэн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхэд хүч хавсрах зорилгоор баривчлагдсан В.Х.Таировын оронд Баруун-сибирийн хязгаарын ДХАК-ын мужийн удирдах газрын дарга С.Н.Мироновыг ЗХУ-аас Монголд суух бүрэн эрхт төлөөлөгчөөр томилон тусгай бэлтгэл бүхий хэсэг чекистүүдийг ахлуулан мөн илгээсэн, байдаг.

Үргэлжлэл бий.
Нийтлэлч
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.ТУЯА
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.