"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд 14 цагийн байдлаар 40.000 орчим хүнийг хамруулаад байна
2021.02.11

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд 14 цагийн байдлаар 40.000 орчим хүнийг хамруулаад байна

2-р сарын 11-ны өдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

ЭМЯ хариуцан ажиллаж байгаа “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах, эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн 1 гишүүн хамрагдлаа.

02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар, тус шинжилгээнд суурьлагдсан лабораторийн хүчин чадлын хүрээнд 40000 орчим хүнийг хамруулаад байна.

Шинжилгээндээ идэвхитэй оролцож байгаа иргэддээ баярлалаа. Зохион байгуулалтын ажилд оролцож байгаа төрийн албаны болон төрийн өмчит компаний ажилчиддаа баярлалаа. Маргааш 10 цагаас үргэлжүүлэн шинжилгээ авч эхлэнэ.