Саркози өрсөлдөгчөө
2012.05.06

Саркози өрсөлдөгчөө

  • Харин Олланд «Франц улсад гадаад оюутнуудын авьяас чадвар хэрэгтэй» хэмээн маргав.
  • Халз мэтгэлцээнээр хоёр нэр дэвшигч бие биедээ үг хаяж, Доминик Штраусс-Каны нэрийг дурдах үеэр маргаан улам ширүүсчээ.
Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Франсуа Олланд, Николя Саркози нар сонгуулийн хоёр дахь шатны өмнө телевизийн халз мэтгэлцээнд оролцлоо. Тэд Францын эдийн засгийн байдалд хэрхэн анхаарах, цагаачлалын талаар ямар бодлого явуулах зэрэг асуудлаар мэтгэлцжээ. Хоёр нэр дэвшигч энэ үеэр бие биедээ дургүйцлээ илэрхийлж, Саркози өрсөлдөгчөө «Бяцхан гүжирдэгч» хэмээн нэрлээд амжив. Ерөнхийлөгч Саркози Францад ирэх цагаачдын урсгалыг багасгах зорилготой байгаагаа мэдэгджээ.

Харин Олланд «Франц улсад гадаад оюутнуудын авьяас чадвар хэрэгтэй» хэмээн маргав. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр сонгогдвол нийгмийн шударга байдлыг дэмжиж ажиллахаа амласан байна. Олланд «Саркози асуултуудад хариулж чадахгүй байна. Саркозигоос болж Франц орон эдийн засгийн гүн хямралд орсон» хэмээн буруутгав.

Халз мэтгэлцээнээр хоёр нэр дэвшигч бие биедээ үг хаяж, Доминик Штраусс-Каны нэрийг дурдах үеэр маргаан улам ширүүсчээ. Николя Саркози ОУВС-гийн тэргүүн асныг секс дуулиантай нь холбогдуулан «Ийм хүнийг нэр дэвшүүлсэн нам надад хичээл заах хэрэггүй» хэмээн хэлтэл Олланд «Тэгвэл та өөрөө л түүнийг ОУВС-д томилсон шүү дээ» гэж хариулжээ.

Францын мэдээллийн сайт, хэвлэлээр халз мэтгэлцээнтэй холбогдуулан санал асуулга явуулжээ. «Европа-1» радио станцын явуулсан санал асуулгаар Олландыг сонсогчдын 58 хувь нь дэмжсэн бол Саркози дөнгөж 35 хувийнх нь саналыг авсан байна. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат ням гарагт болох юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.