Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ “бороохойгоор” баталгаажуулна
2012.03.17

Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ “бороохойгоор” баталгаажуулна

 
  • Хятад улс дэлхий ний¬тийн хандлагыг үл тоон, Төвд, Шинжаан Уйгарын ав¬тономит бүсүүдэд бослогыг шууд дарсаар байгаа.
  • Хятадын эдийн засаг 2010 онд 10,3 хувь, 2011 онд 9,2 хувь өссөн бөгөөд энэ жил 7,5 хувь болох төлөвтэй.
  • Баян ядуугийн ялгааны түвшинг харуулдаг Жиний коэффициент 0,46 хүрчээ. Гэтэл энэ тоо 0,4 байхад л аюултайд тооцдог билээ.
Оросын тоймч Вадим Трухачевын нийтлэлээс товчлон хүргэж байна.

Хятадууд арми, цаг­даагийн зардлаа нэмэхийн зэрэг­цээ улстөрийн өөрчлөлт хийхээ мэдэгдлээ.

Хятадын Төрийн зөв­лөлийн дарга Вэнь Зябао “Хэрэв улс даяар улстөрийн өөрч­лөлт хийхгүй бол эдийн засгийн өсөлт саарах магад­лалтай. Гэхдээ манай аварга том улсад аливаа өөрчлөлт, шинэч­лэлт, “социалист ард­чиллын бодлого”-ыг зөвхөн хүн амын дэмжлэг, үүссэн дотоод нөхцөл бай­далд тохируулан явуулах боломж­той” хэмээн мэдэгджээ. Тэр­бээр Хятадын хөдөө тос­годын өөрийгөө удирдах буюу захиргаагаа шууд сон­годог туршлагыг эерэг хэмээн үнэл­жээ.

Гэхдээ одоогоор байдал хэ­вээр байна. Хятадууд эрх баригчдаа бүх нийтийн нууц санал хураалтаар тод­руул­даггүй. Түүнчлэн урьдын адил дараагийн хүнээ хэдийнэ нэрлэчихсэн. Жишээл­бэл, Хятадын тэр­гүүлэгч Ху Жинтаогийн залгамж­лагчаар Си Цзиньпин тодорсон. Энд нэг ч сөрөг нам байхгүй. Үүний зэрэг­цээ Коммунист намын эгнээнд бизнесмэнүүд ол­ноо­роо элсэж байгаа юм.

Хятад улс дэлхий ний­тийн хандлагыг үл тоон, Төвд, Шинжаан Уйгарын ав­тономит бүсүүдэд бослогыг шууд дарсаар байгаа. Харин АНУ одоогоор Хятадад ямар ч хориг тавиагүй байна.

Чухам эдийн засгаас болоод л улстөрийн салбарын өөрч­лөлт, шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн бололтой. Хятадын эдийн засаг 2010 онд 10,3 хувь, 2011 онд 9,2 хувь өссөн бөгөөд энэ жил 7,5 хувь болох төлөвтэй. Гэхдээ хятадууд Тянь Ань Мэний талбайн үйл явдал давтагдахгүй байхад ихэд анхаарч байна.

Энэ улсын нийгмийн аюулгүй байдлын зардал 11,5 хувиар өсч, 111 тэрбум доллар болжээ. Тэдгээр мөн­гийг цагдаа, шүүх, шо­ронг сайжруулахад, мөн ав­лигатай тэмцэхэд зар­цуулах аж. Учир нь Хятадад ажил­гүй­дэл нэмэгдэж, юмны үнэ өсөн, орон нутагт ав­лига гаарч байгаад иргэд дур­гүйцэж байна. Нийгэмд баян ядуу­гийн ялгаа ихэсч, бай­дал тогт­воргүй болсоор байна.

Баян ядуугийн ялгааны түвшинг харуулдаг Жиний коэффициент 0,46 хүрчээ. Гэтэл энэ тоо 0,4 байхад л аюултайд тооцдог билээ. Тэгэхээр Хятадын удирдлага бороохойгоо бэлэн байлгаж байгаа гэхэд хилсдэхгүй.

Хятад улсын дотоодын аюулгүй байдлын зардал нь хоёр жил дараалан Батлан хамгаалахын зардлаас нь их гарсан. Ер нь энэ улсын цэрэг армийн зардал өссөнөөр эдийн засгийн өсөлт буурсан бололтой.

Хятадууд цэргийн зард­лаа нэмэх шалтгаан бий. Ази, Номхон далайн бүс нутгийг АНУ өөрийн цэрэг, стра­тегийн гол сонирхлын бүс гэж зарласан билээ. Тэгээд ч АНУ-ын цэргийн шинжээчид Хятадыг гол сөргөлдөгчөө гэдэг.

Уг нь Вашингтон өнгөт хувьс­гал хийхдээ мастер.Тэгэхээр АНУ Хятадын хэ­рэгт хөндлөнгөөс хошуу дүрэхгүй гэх баталгаа байна уу. Ийм учраас хятадууд юмыг яаж мэдэх вэ хэмээн ар­га хэм­жээ авч эхэлсэн байх.

Вэнь Зябао тал талд арга хэмжээ авах гэж байгаа нь логик шалтгаантай.  Улстөрийн хүрээнд жаахан “сул­руулснаар” нийгмийн байд­лыг жаахан намжааж, эдийн засгийн өсөлтөө хан­гана. Арми, дотоодын аюул­гүй байдал, иргэний шүүхэд мөнгө хангалттай. Нийгмийн бослого, эсэр­гүүцэл дэгдэх шалтгаан ч бага. Үүний зэрэгцээ Хятад улс нь Төвд, Шинжаан гээд дотоодын төдийгүй АНУ зэрэг орны гадаадын аюулын өмнө бэлэн байдлаа хангачихлаа.  

Тэд ташуур ба чихэр хэмээх найдвартай, шал­гарсан аргаа хэрэглэж байна. Ямар ч хямрал, цочролгүй хувь­сал. Энэ явдал Хятадын урт түүхэнд бишгүй л нэг гарч байсан даа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.