
2020.12.30
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар 7200 гаруй өрхөд амны хаалт хүргүүллээ
Дэлхий нийтээр тархсан цар тахал /КОВИД-19/ манай улсад бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газраас олон талт арга хэмжээг зохион байгуулан, тулгамдаж буй асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар УОК-ын халдвар хамгааллын дэглэмийн дагуу тойрогтоо хийж байгаа дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлсээр байна.