Д.Сумъяабазар: 14 хоногтоо багтаж иргэдийг аймаг, нийслэл рүү оруулах чиглэлээр ажиллана
НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Хөдөө орон нутгаас нийслэл хотод ирээд хөл хорионд орсон иргэдийг 14 хоногийн дотор гаргах талаар чиглэл гарган ажиллана гэдгийг мэдэгдлээ.
Мөн хүнсний бүтээгдэхүүн, махны хангалттай байгааг хэлж иргэд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж яваа автомашинд нууцаар зорчин хүндрэл үүсгэж байгаа тухай мэдээлж байна. Махны үнийн хөөрөгдлийг бий болгохгүй, иргэдэд бодит үнээр хүргэх ажлыг сайн зохион байгуулж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Аюулгүй байна гэдэг бол нэг номерын асуудал. Өнөөдрийн байдлаар 6903 төрийн албан хаагчид нийт 1.500.000 иргэдийн аюулгүй байдлын төлөө 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.
Автобусны тоог 827 оос 950 болгох бололцоотой. Автобус хоорондын зайг 7-12 минутийн зайтай явах үүрэг чиглэл өгсөн. Зоонот үндэсний төвтэй хамтраад Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газрууд ариутгалыг дээд зэргийн түвшинд гүйцэтгэж байна. Иргэд хоорондын зай барих, дэглэмээ барих, ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй.