Б.Дэлгэрсайхан: Хөдөө орон нутагт хүний эрхийн талаар сургалт сурталчилгааны ажлууд
Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.Дэлгэрсайхан:
Хөдөө, орон нутагт хүний эрхийн лекц, сургалт сайн зохион байгуулаарай. Хөдөө, орон нутагт өөрийн эрхийг хамгаалах, хэнд хандахаа мэдэхгүй хүмүүс малчдын дунд маш их байна.
Хүний эрхийг хамгаалахдаа Монгол уламжлалаа сайн анхаарах хэрэгтэй. Гадаад орны юм их хуулаад Монголын хөрсөнд суухгүй юм битгий хийгээрэй.
Залуучууд хар тамхинд маш их татагдаж байна. Үүнтэй хүний эрхийн комисс яаж ажиллах вэ? Олон нийтийн сурталчилгаа сайн явуулах хэрэгтэй.
Хүний эрхийг хамгаалах иргэний үүрэг биелүүлдэггүй эцэг, эхчүүдтэй яаж ажиллах вэ? Одоо ажил хийхгүй байгаагаа хүний эрх гэж ойлгож байна.
Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлдэг, яргалдаг хүмүүст цаазын ял оноож болохгүй юу?
Түүний асуултанд ажлын хэсгийн гишүүн хариуллаа.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.16