УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2020.07.08
Г.Мөнхцэцэг: Ард түмнийг соён гэгээрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх Соёлын яам байгуулсанд талархалтай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
“Салбартаа ажиллаж байсан туршлагатай хүмүүс сайд болж байгаад талархаж байна. ХАА-н салбартаа ахиц гарсан бодлогыг хэрэгжүүлэх цаг болсон. Бүсчилсэн хөгжлийг бий болгож говийн бүсээ илүү анхаарах хэрэгтэй байна. Бэлчээрийн асуудал хүнд байна. Говийн малчид жилийн 4 улиралд нүүдэл хийсээр явж байна. Бэлчээр хайж өөр аймгийн нутагт очоод хөөгдөж байгаа эмгэнэлтэй зүйл малчид ярьж байна. Нэн түрүүнд бэлчээрийн хуулийг баталж өгөхийг сонгогдсон гишүүний хувьд надаас хүсэж байсан. Тиймээс энэ тал дээр хамтран хийх ажил их байгаа шүү.
Болосвролын салбарт шинэчлэл авчрах ажил хэрэгжүүлэхгүй бол нилээд хоцрогдоод байна. Боловсролын багц хуулиа батлан хэрэгжүүлэх ёстой. Өмнөх парламентын үед батлагдсан энэ салбарын хуулиуддаа тулгуурлан ажиллаарай.
Соёлын яам бол нийгмийн захиалгаар бий болсон. Соён гэгээрүүлэх чиглэлд үндсэн бодлого явна гэж бодож байна. Түүх уламжлалаа бид ярих нь зүйтэй гэхдээ соёл урлаг, уран бүтээлийн салбараа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн парламентын үед НББСШУ-ны байнгын хороо олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлсэн. Үүний хүрээнд олон бүтээн байгуулалт, салбарын ажилтнуудын цалин нэмэгдсэн.”
Холбоотой
мэдээ
Г.Мөнхцэцэг: Түмнийхээ халуун алга ташилтаар дүүрэн уулзалтууд болж байна
2024.06.15
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 7-Р ТОЙРОГ БУЮУ ГОВИЙН БҮС 7 МАНДАТТАЙ
2024.05.21
Говьсүмбэр аймагт энэ онд 39.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө
2024.05.15
Засгийн газар шинээр томилох
2024
11.28
Д.Бум-Очир: Улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой
2021
11.11
Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулна
2021
11.04
Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны ...
2021
10.21
Н.Учрал: Шинжлэх ухаан, инноваци хоёрыг салгаж ойлгох хэрэгт...
2021
10.21
Б.Баттөмөр: Эдийн засгийн хөгжлийн яамны нэн тэргүүнд хийх ё...
2021
10.21
Л.Мөнхбаатар: Яамдууд бодлого боловсруулах боломжийг бүрдүүл...
2021
10.21
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны я...
2021
10.20
Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төрийн...
2021
10.20
Н.Энхболд: Хүчтэй ажиллах яамтай байхын тулд төрийн тогтолцо...
2020
07.08
Г.Мөнхцэцэг: Ард түмнийг соён гэгээрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх Соёлын ...
2020
07.08
Ч.Ундрам: Боловсролын салбарын шинэчлэлийг нийгмээрээ хүлээж...
2020
07.08
Д.Сарангэрэл: Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө хичээнгүйл...
2020
07.08
Ц.Туваан: Улс төржилтөөс ангид мэргэжлийн ёс зүйтэй ажиллаар...
2020
07.08
М.Оюунчимэг: Сайд нар хариуцлагатай ажиллаарай
2020
07.08
Б.Энхбаяр: Засгийн газрын яамд уялдаа холбоотой ажиллаарай
2020
07.08
Б.Баттөмөр: Эдийн засгийн хүнд үетэй энэ Засгийн газар нүүр ...
2020
07.08
Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөв
2020
07.08
Б.Бат-Эрдэнэ: Шударга, ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй а...
2020
07.08
Ж.Сүхбаатар: Мэргэжлийн засгийн газар бүрдэж байгаа тул шинж...