УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2020.07.08
Х.Болорчулуун: ХХААХҮ-ийн сайд салбартаа маш их анхаарч ажиллах шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
“Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан эрхийн хэмжээнд кабинетын сайд нараа оруулж ирлээ. Мэдээж сайд нарын нэрс орж ирж байгаа байдал, бүх хүнд, гишүүдэд 100% таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ өмнөх зарим сайд нарыг томилж байсан мөнгөний хөшүүргэтэй биш тухайн салбартаа мэдлэг чадвартай хүнийг сонгон оруулж ирсэн гэж харагдаж байна.
ХХААХҮ-ийн сайдын хувьд салбарын мэргэжлийн хүний хувьд асуух зүйл байна. Энэ салбарын сайд хүн хөдөө нутагт өссөн, адуу малд ойр гэдгээр нь харж болох ч энэ салбарын үндсэн мэргэжлийн мэргэшсэн хүн биш байна. ХАА-н салбар Монгол улсад доголдсон байгаа. Өсөж төрсөн нутагтаа амьдарч чадахгүй нийслэл рүү нүүж байна. ХАА-н салбараа эдийн засгийн утгаар нь ашигтай хөгжүүлэх үүднээс энэ сайдад итгэл хүлээлгэсэн болов уу гэж бодож байна.
Дэлхийд ХАА-г эрсдэлтэй, тохиромтой, тааламжтай гэж ангилдаг. Манай улс эрсдэлтэй ангилалд орж байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Гэтэл тааламжтай ангилалд байдаг улс орнууд ч хөдөө аж ахуйн салбартаа татаас өгч хөгжүүлдэг, дэмждэг. Хүнсээр дамжуулж тухайн улс орны үндэсний аюулгүй байдал хангагддаг. Тиймээс улс орнууд энэ салбартаа анхаарч, дэмждэг. Бид ингэж байж хөгжүүлнэ. Одоогоор чадахгүй, импортоор авсаар л байна. Хууль гарсан. Намараас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах байх. Салбарын сайд энэ чиглэлд юу хийх вэ?
УИХ-ын БОХХААБХ-ны гишүүд сайн зүйлийг дэмжинэ. Саар ажиллавал хуулийн хүрээнд хяналт тавьж, чиглэл өгч ажиллах болно. Баяр хүргэе.”
Холбоотой
мэдээ
НООС, НООЛУУРЫН ҮНЭ ЦЭНИЙ СҮЛЖЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ БОЛОВ
2024.06.04
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
2024.06.04
1200 ҮНЭЭ БҮХИЙ ‘’СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ЭРЧИМЖСЭН ЦОГЦОЛБОР’’-ЫН ШАВЫГ ТАВИЛАА
2024.06.04
Засгийн газар шинээр томилох
2024
11.28
Д.Бум-Очир: Улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой
2021
11.11
Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулна
2021
11.04
Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны ...
2021
10.21
Н.Учрал: Шинжлэх ухаан, инноваци хоёрыг салгаж ойлгох хэрэгт...
2021
10.21
Б.Баттөмөр: Эдийн засгийн хөгжлийн яамны нэн тэргүүнд хийх ё...
2021
10.21
Л.Мөнхбаатар: Яамдууд бодлого боловсруулах боломжийг бүрдүүл...
2021
10.21
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны я...
2021
10.20
Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төрийн...
2021
10.20
Н.Энхболд: Хүчтэй ажиллах яамтай байхын тулд төрийн тогтолцо...
2020
07.08
Х.Болорчулуун: ХХААХҮ-ийн сайд салбартаа маш их анхаарч ажиллах шаардл...
2020
07.08
Ё.Баатарбилэг: Хилийн чанадад байгаа оюутнууддаа анхаараарай
2018
12.06
Ж.Мөнхбат: Гишүүд эр хүний ноён нуруутай байцгаая
2018
12.06
Д.Оюунхорол: Засгийн газар дан дээлтэй болох хэрэгтэй
2018
12.06
Ж.Бат-Эрдэнэ: Бүгд бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгуул...
2018
12.06
Б.Бат-Эрдэнэ: Хэлэлцэх асуудлынхаа дарааллаар сайдыг томилох...
2018
12.06
Д.Тэрбишдагва: ХХААХҮ-ийн сайдыг яаралтай томилох хэрэгтэй б...
2018
12.06
Ж.Мөнхбат: Монголын төр эмгэнэлт драмын жүжгийн хэлбэрт орло...
2018
12.06
О.Баасанхүү: УИХ хуралдах чадамжгүй болсон бол өөрсдөө өргөд...
2017
10.20
Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаард...