Улс төрийн онигоонууд
2009.05.09

Улс төрийн онигоонууд

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны өвдөг шархлан эмчид очжээ. “ Удаан бохирч суухаар л ийм юм болдог юм даа. Та чухам юу хийсэн юм бэ дээ” гэж эмчийг асуухад тэрээр “ 11 сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Бушийг битгий сонгогдоосой гэж бурхнаас гуйсаар байгаад” гэжээ.

*** *** *** *** ***

Кофи Аннан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад санал асуулга явуулжээ. “ Дэлхийн бусад орнууд хангалттай хоол хүнстэй байхын тулд юу хийвэл зохистой вэ, үзэл бодлоо шударгаар илэрхийлнэ үү” гэж хүсжээ. Санал асуулга амжилтгүй болж гэнэ. Англи улс “хоол хүнс” гэдгийг ойлгосонгүй гэнэ. Орос Франц хоёр “шударгаар” гэдгийг ойлгосонгүй. Хятад улс “үзэл бодол” гэдгийг ойлгосонгүй. Харин Америк “дэлхийн бусад орон” гэдгийг ойлгосонгүй гэнэ.

*** *** *** *** ***

Олон улсын хөлөг онгоц далайд живжээ. Хөлгийн ахмад зорчигчдыг хэрэгцээгүй эд зүйлсээ далайд хаяхыг тушаав. Япон хүн електрон бараагаа ус руу шидлэв. “Иймэрхүү зүйл Японд хэчнээн л бол хэчнээн бий” гэжээ. НҮБ-ын ажилтан зузаан зузаан тайлангуудаа ус руу шидэв. “Иймэрхүү юм НҮБ-д зөндөө бий” гэжээ. Харин Афганистан хүн НҮБ-ын ажилтныг ус руу шидэв гэнэ. “Иймэрхүү хүн Афганд хэчнээн л бол хэчнээн бий” гэжээ.

*** *** *** *** ***

Иракт цөмийн үй олноор хөнөөх зэвсэг байхгүй гэдэг нь батлагдлаа гэсэн илтгэлийг Буш сонсоод “за за ойлголоо, тэгвэл Саддамыг нүх рүү нь буцаагаад хийчих” гэжээ.

*** *** *** *** ***

АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Иранаас цөмийн хөтөлбөрөө устгахыг шаарджээ. “Та нар хурдхан устгахгүй бол Буш Ерөнхийлөгч ажлын өрөөнийхөө газрын зургаас Ираныг олоод харчихна шүү” гэжээ.

*** *** *** *** ***

Хойт Солонгосын Ким дарга Ираны Ерөнхийлөгч Хатами руу утас цохив. “Буш аман дээрээ үй олноор хөнөөх зэвсэг яриад, ачир дээрээ манай системийг өөрчлөхийг зориод байна” гэхэд Хатами “Зүгээр зүгээр бидэнд одоогоор үй олноор нь хөнөөх зэвсэг байхгүй. Тэгээд ч системийг өөрчлөх нь нэгдүгээрт, зэвсгийн асуудал хоёрдугаарт шүү дээ” гэжээ.

** *** *** *** ***

Америк довтлох вий гээд Хатами Ерөнхийлөгч цөмийн зэвсэг, террорист хоёроо нуухыг зарлиг болгожээ.
- За яав гэхэд
- Бушийн хамгийн дургүй газар нуулаа. Цөмийн зэвсгээ хичээлийн танхимд, террористой номын санд нуулаа гэжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.