Коронавирустай холбоотойгоор Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын ажил удааширч байна
Улаанбаатар - Дархан авто замын бүтээн байгуулалтын ажил зургаа дугаар сарын 26нд ашиглалтанд орно гэж салбарын сайд хэлсэн билээ. Одоогийн байдлаар 2,4-р замд ажиллах компани нь Коронавирусын улмаас манай улсад ирж чадахгүй болсон нь хүндрэл үүсгээд байна.
Б.Энх-Амгалан: 12 сарын сүүл нэг сарын эхээр компаниудтай уулзаж гэрээгээ дүгнэсэн. Мөн төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөг гаргахдаа ганц гүйцэтгэгч компани биш туслаг гүйцэтгэгч, хяналтын үүргийг гүйцэтгэж буй хяналтын инженерүүдтэй нийлж төлөвлөгөөг гаргасан. Төлөвлөгөөний дагуу 6 сарын 15наас 20-ны хооронд багтана гэсэн үзүүлэлтүүдийг гурван компани гаргаж өгсөн. Хоёр болон дөрөвдүгээр зам дээр ажиллаж байгаа компони ирээгүй. Коронавирус гарсны улмаас наашаа явах боломжгүй болсон.
Холбоотой мэдээ
2024.06.12
2024.05.30
2024.05.29